Filed under: Uncategorized
August 11, 2009 • 1:45 pm 0
Та ярилцлага өгөхөд бэлэн үү?
Olloo бас gegeen блог дээр Work Interview questions гэсэн нийтлэл байхыг хараад ийм сэтгэгдэл төрөв. Их сургуульд, шинэ ажилд, ер нь хаа газар бидэнд ярилцлага буюу interview өгөх шаардлага байнга тохиолддог. Эдгээрт яаж амжилттай орох, ирэх асуултуудад бүрэн дүүрэг итгэл төгс хариулах чадвартай байх нь цаашдын олон олон амжилтын тань нэг үндэс болно. Харин яаж энэ чадварыг амжилттай эзэмших вэ? Ажиглаад байх нь хүмүүс голдуу ярилцлагад түгээмэл асуугддаг асуултууд (дээрхийн адил), тэдгээрт яаж хариулж, яаж ярих техник гэх мэт хоёрдагч асуудлуудад анхаарал хандуулаад байгаа нь харагддаг. Тиймээс интернэтээс түгээмэл асуугддаг асуултын жагсаалт хайх, бусад хүмүүсээс ямар асуулт ирсэнийг асууж мэдэх гэх мэтэд хэт их анхаарах нь бий. Тэгсэний буруу гэж байхгүй л дээ гэхдээ асуудлын гол нь бид юуны тулд ярилцлага өгч буй зорилгоо ойлгох нь хамгийн чухал. Ярилцлага авч буй талын гол зорилго нь таныг тухайн сургууль, компанид яагаад орох хүсэлтэй байгааг цаашлаад таны амьдралын зорилго, ирээдүйд юуг хийж бүтээх хүсэлтэй гэх зэргийг тань мэдэх энэ нь тухайн байгууллагын ашиг сонирхолд хэр нийцэж байгааг олж мэдэх явдал шүү дээ. Тиймээс таны зорилго нөгөө талаас эдгээр мэдээллийг товч бөгөөд тодорхой, ойлгомжтой сайханаар өгөхөд орших нь ээ.
Тиймээс бэлэн асуултуудад хариулт бэлдэж суухаас илүүтэй арай өргөн хүрээгээр сэтгэж ирээдүйн хэтийн төлөвлөгөө, хүсэл зорилгоо хүнд ойлгомжтой сайханаар хүргэх вэ гэдэг тал дээр анхаарал хандуулах нь зөв. Гэхдээ ярилцлага өгч буй шалтгаан чинь энэ хэтийн зорилготой чинь авцалдаж байх нь бас чухал. Манайд байдаг бас нэг түгээмэл сэтгэлгээ нь гадагшаа сургуульд л явж байвал хаана ч яахав, гайгүйхэн шиг сонсогдож байвал ямар ч мэргэжлээр сурсан яахав гэх хандлага юм. Эсвэл нэг компаний зөвхөн нэрэнд нь болж ажиллах гэх ч юмуу. Гэтэл яг үнэндээ та дотроо өөр хүсэл мөрөөдөлтэй байвал ярилцлага өгөх үед хичнээн бэлдсэн асуултууд асуугдаж болох ч урьдчилан бэлдсэн хариултууд тийм ч үнэмшилтэй сонсогдохгүй болов уу. Тиймээс сэтгэлийн гүнээсээ хариулах нь урьдчилан бэлдсэн хариултаас тэс ондоо сонсогдох нь тодорхой.
Ингээд илүү өргөн хүрээгээр бодоод ирэхээр бид амьдралын зорилгоо яг таг тодорхойлсон байдаг билүү гэдэг асуулт зарим хүмүүсийн хувьд гарч ирдэг. Тэр дундаа залуу хүмүүст. Хүн амьдралаас юу хүсч байгаагаа, ямар талаар бусдаас илүү, дутуу гэдгээ сайтар бодож тунгаасны үндсэн өөрийнхөө тухай жинхэнэ, бодит, үнэн мэдээллийг аман болон бичгэн хэлбэрийн алинаар нь ч өгөх боломжтой болно. Энэ бүхнийгээ олж мэдэхэд тань зориулаад манай нэгэн профессорын бидэнд өгсөн хүснэгтийг үзүүлье. Үүнийг хийж үзээд бодоод үзээрэй. Дараа энэ хүснэгт хэрхэн таны том зэвсэг болон хувирах тухай бичнэ.
Filed under: Useful information
August 9, 2009 • 5:29 pm 3
ADS тэтгэлэгтэй холбоотой зөвлөгөө
August 7, 2009 • 7:44 pm 0
Авсралид суралцах тэтгэлгийн хөтөлбөрийн хүрээнд сонгон шалгаруулна
Filed under: Uncategorized
• 4:00 pm 1
Ном унших өөр нэгэн арга барил
Миний бие Солонгос улсад сурч амьдраад 3 дахь жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд энэ орны соёл зан заншлийн сайн муу сайхан муухайг зөндөө л олж харж байлаа. Энэ дундаас нэг авууштай гэхдээ арай л хэтрүүлээд байна уу даа гэхээр салбар нь Солонгосын боловсролын салбар. Наад захын жишээ нь ахлах сургуулийн хүүхдүүд нь өглөө 7 цагаас босоод орой 10 цаг хүртэл тасралтгүй хичээл хийх юм. Сурдаг нэг нь айхтар сураад манайхны хэлдэгээр гавал болдог ч сурахгүй нэг нь хичнээн нүдүүллээ гээд яах билээ. За энэ яахав гол сэдэв маань ном уншихтай холбоотой шүү дээ. Миний олж мэдсэнээр Монголд сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд ”моод”-нд орж байгаа юм нь энэ манга, эндэхээр мануа манайхаар бол комик ном гэж шууд англиас нь хэлээд байгаа зурагт номнууд юм. Би өөрөө уншаад байдаггүй ч энэ зурагт ном нь өнөө үед ном уншина гэхээс үстэй толгой нь арзайдаг болсон хүүхдүүдийг сургах давгүй хэрэгсэл болох юм шиг санагддаг. Жишээ нь, сансар огторгуйн тухай мэдээллийг хүүхдэд өгье гэж бодоход зүгээр нэг зурагтай ном бол хүүхдийг дор нь залхаана. Гэтэл комик нь үйл явдал болон цуврал зургийн тусламжтайгаар яг ижил мэдээллийг хүүхдэд төвөггүй өгөх боломжтой юм. Учир нь хүүхдэд уншиж байх явцдаа өөрийн мэдэлгүй тэр мэдээллийг яг л кино үзэж байгаатай адилаар авдаг юм. Магадгүй энэ талын арга хэмжээ манайд аль хэдийн авагдаад эхэлсэн ч байж болох юм. Миний санахын Чингис хааны тухай комик ном гараад байсан санагдаж байна. Төрөл бүрийн сэдвээр ийм ном гаргавал ашигтай байж ч болох юм. Гэхдээ өртөг өндөртэй байх нь тодорхой.
Filed under: Extra
• 3:31 pm 1
IELTS цуврал зөвлөгөө: #2 Writing
IELTS нь Сонсгол, Уншлага, Бичилт гэсэн дарааллаар нэг өдөрт авагддаг. Харин ярианы шалгалт нь тусдаа ерөнхий шалгалтын дараагийн эсвэл өмнөх 7 хоногт. Унших шалгалтын адил бичгийн шалгалт нь Academic болон General IELTS-н (тухайг нь доор бичлэгээс хар) алийг өгч байгаагаас шалгтгаалаад 2 янз байдаг. Гэхдээ аль аль нь 2 хэсгээс бүрдэнэ. Бичгийн шалгалт нь нийт 60 минутын хугацаатай бөгөөд 1-р даалгавар 20 минут, 2-р даалгавар нь 40 минутын турш үргэлжилдэг.
IELTS Writing Task 1 буюу эхний даалгавар (Academic)
Энэ хэсэгт танд ямар нэгэн зурган юмуу графикан мэдээлэл өгөх бөгөөд энэхүү мэдээллийг ашиглаад дор хаяж 150 үгтэй тайлбар бичнэ.
1-р даалгаварын жишээ.
You should spend about 20 minutes on this task.
The two graphs show the main sources of energy in the USA in the 1980s and the 1990s.
Write a report for a university lecturer describing the changes which occurred.
(Доорхи 2 график нь 1980-аас 1990-ээд АНУ-н эрчим хүчний гол эх үүсвэрүүдийг харуулжээ.
Их сургуулийн багшид дээрхи хугацаанд гарсан өөрчлөлтийг тайлбарлан бичнэ үү)
Write at least 150 words.
Model answer (Загвар хариулт):
The two graphs show that oil was the major energy source in the USA in both 1980 and 1990 and that coal, natural gas and hydroelectric power remained in much the same proportions. On the other hand, there was a dramatic rise in nuclear power, which doubled its percentage over the ten years.
Oil supplied the largest percentage of energy, although the percentage decreased from 42% in 1980 to 33% in 1990. Coal in 1990 was the second largest source of energy, increasing its proportion to 27% from 22% in the previous decade. Natural gas, the second largest source in 1980 at 26%, decreased its share very slightly to provide 25% of America’s energy ten years later. There was no change in the percentage supplied by hydroelectric power which remained at 5% of the total energy used. Nuclear power the greatest change: in 1990 it was 10%, twice that of the 1980s.
(152 words)
IELTS Writing Task 2 буюу 2-р даалгавар (Academic)
Энэ хэсэг эхнийхээсээ илүү хүндэвтэр. Өгөдсөн асуудалд өөрийн дүн шинжилгээг хийгээд ямар арга замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтойг эмх цэгцтэй, тодорхой бичиж үүнийгээ жишээ баримтаар баяжуулсан байх хэрэгтэй. Энэ хэсэгт дор хаяж 250 үгтэй аргумент буюу нотолгоо бичнэ. Ерөнхийдөө хэцүү сонсогдож байгаа ч блог тавигдсан номуудыг татаж аваад бэлдээд үзвэл болохгүй гэх газаргүй.
2-р даалгаварын жишээ.
You should spend about 40 minutes on this task.
Write about the following topic:
Governments should make more effort to promote alternative sources of energy.
To what extent do you agree or disagree with this opinion?
(Засгийн газар сэргээгэдэх эрчим хүчийг дэмжих явдалд илүү хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй.
Та үүнтэй ямар учраас санал нэгдэх болон нэгдэхгүйгээ тайлбарлан бичнэ үү.)
Give reasons for your answer and include any relevant examples from your own knowledge or experience.
Write at least 250 words.
Model answer (Загвар хариулт):
It has been known for some time now that a move towards sources of energy which are not carbon-based is urgently required to stop the effects of global warming. In my view, there are too few governments who seem to be promoting the use of other types of energy such as wind, wave, solar and nuclear sources of energy.
Governments at present are too reliant on coil, oil and gas. Although some governments are doing research into the use of alternative energy sources, many are not. Energy from the wind, the sea and the sun does not pollute the environment and is an everlasting source of power. Nuclear power is clean, and although it is not totally unproblematic, it would provide a large amount of energy and dramatically improve the environment. Countries such as France have made good use of nuclear power.
My feeling is that more use could be made of wind power. In some countries, there has been a reluctance to use wind turbines, even in areas which are not densely populated, as some people believe they are eyesores. Personally, I believe they are not only useful, but beautiful as well. Governments should spend more time and effort promoting the benefits of this source of energy and trying to make the public understand the reason for change.
In conclusion, I believe that, if governments forced everyone to have a wind turbine and solar panels on the building they live in, made more use of wave power and built more nuclear power stations, then they would manage to avert the dangers that are seriously threatening the Earth.
(268 words)
IELTS General Writing буюу ерөнхий шалгалт
Ерөнхий шалгалтын хувьд цаг нь адилхан ч 1-р даалгавар нь захиа бичих 2-р даалгавар нь өгөдсөн сэдэвийн дагуу эссэ бичих ёстой байдаг. Үгийн тоо мөн тус тус 150 ба 250.
General Writing хэсэгийн эхний даалгавар болох захианы жишээ.
You should spend about 20 minutes on this task.
You cannot go to a company where you got an offer. Write a letter to the HR supervisor to
1. Explain the reason why you decline the offer
2. Express your gratitude
3. Explain you like your current job very much.
You should write at least 150 words.
You do NOT need to write your own address. Begin your letter as follows:
Dear Sir,
Model answer (Загвар хариулт):
Dear Sir,
I was a potential employee to whom you made a job offer. I would like to extend my thanks for such an offer, especially at such a company as yours. It is, however, with deepest regret that I must decline your generous invitation and apologize for any inconvenience I may have caused.
I appreciate immensely the interview organized by your company and the extensive effort made by all the staff involved. Their attitude was impressive and highly commendable. As such I must pass my sincerest apologies for any difficulties related to the extra work that must have been involved, and the time wasted on your behalf. Although the offer was substantial, it wasn’t enough to encourage me to sever the bonds with my current employer. During my time at my present company my superiors supported me and fostered my career. In short, they made me the employee I am today.
I would like to keep the lines of communication open between our two parties, and look forward to further correspondence.
Yours sincerely
(174 words)
Filed under: Useful information
August 5, 2009 • 5:09 pm 0
JCI тэтгэлэгийн тухай
August 3, 2009 • 8:08 am 0
AusAID зарлагджээ.Мэдээлэл Алимаагийн блог-с
August 2, 2009 • 5:31 am 1
IELTS цуврал зөвлөгөө: #1 Speaking
IELTS-н ярианы шалгалтын зорилго таныг олон төрлийн сэдэвээр ярих чадвартай эсэхийг шалгахад оршино. IELTS-н аль ч төрлийн шалгалтын ярианы хэсэг нь адилхан байдаг.Шалгалт нь ерөнхийдөө 10-14 минутын турш тусгайлан бэлтгэгдсэн native english speaker буюу төрөлх хэл нь англи хүнтэй IELTS-н шалгуурын дагуу ярих хэв маягаар явна. Мөн давхар таны яриаг бичиж авна. Шалгалт нь гурван бүрдэл хэсэгтэй.
Шалгалтын явц
Эхний хэсэг нь 4-5 минутын турш хүмүүс анх уулзаад ямар яриа өрнүүлдэг тэрний л адил таны хэн болох гэр бүл, сургууль, ажил гэх мэт энгийн яриа өрнөнө. Хоёрдугаар хэсэгт өгөгдсөн энгийн нэгэн сэдэвийн дагуу богино хэмжээний presentation буюу богино хэмжээний илтгэл тавина. Шалгалт авч буй хүн таньд дээр нь сэдэв бичсэн карт өгөх бөгөөд өгөгдсөн сэдэвийн дагуу 1-2 минутын турш ярих нь. Дахин хэлэхэд сэдэв нь тун энгийг бөгөөд хүний амьдралтай холбоотой сэдэвүүд байдаг. Тухайлбал таньд хамгийн их нөлөө үзүүлсэн бага ангийн багш чинь хэн бэ, танай оронд хүмүүсийн ном унших хэв маяг ямар вэ гэх мэт сэдэвүүд орж ирэх боломжтой. Шалгалт өгч буй хү таньд харандаа цаас өгөх бөгөөд ярих зүйлээ тэмдэглэх боломжтой. Гуравдугаар хэсэгт шалгалт авч буй хүнтэй мөн л өгөгдсөгн сэдэвийн дагуу харилцан ярилцана. Гэхдээ энэ удаагийн сэдэв нь илүү төвөгтэй хүнд байх бөгөөд өөрийн санал бодлоо илэрхийлэх, ямарваа нэгэн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх, эсвэл ямар нэгэн асуудлыг шийдвэрлэх гэх мэт асуултууд орж ирэх боломжтой. Гуравд дахь хэсэг бол ярианы шалгалтын хамгийн чухал хэсэг учир нь энэ үед шалгагч эцсийн дүгнэлтээ хийдэг.
Оноо
Шалгалт авч буй хү нь IELTS-н шалгуурын дагуу таны ярих чадварыг үнэн зөвөөр үнэлэх чадварыг эзэмшсэн хүн байдаг. Өндөр оноо авахын тулд англи хэлээр манайхны хэлдэгээр ус цас шиг ярих албагүй. Хамгийн гол нь таныг өөрийн мэдэх үгийн санг ямар хэмжээнд ашиглах чадвартай байна, мөн дүрмйн дагуу ойлгомжтой ярих чадвартай байгаа эсэхийг шалгагч голчлон харах болно.
Filed under: Useful information